
Онлайн дэлгүүрээс хувцас авахад хамгийн их эргэлзээ төрүүлдэг зүйл бол размер.
“Таарах болов уу?”, “Жаахан томдвол яах вэ?” гэсэн асуулт хүн бүрт гардаг.
Энэ нийтлэлээр бид танд өөртөө яг таарах размерийг зөв сонгох энгийн аргуудыг хуваалцъя.
1.Биеийнхээ хэмжээг зөв авах

Хамгийн эхний алхам бол биеийн хэмжээгээ мэдэх.
Дараах 3 хэмжээг аваарай:
Цээж – Хөхний хамгийн өргөн хэсгээр
Бэлхүүс – Хэвлийн хамгийн нарийн хэсгээр
Өгзөг – Өгзөгний хамгийн өргөн хэсгээр
Зөөлөн метрээр, чангалалгүй хэмжинэ.
2.Size chart-ийг заавал шалгах

Брэнд бүрийн размер адилхан биш байдаг.
Жишээ:
Зарим S размер бариу
Зарим M размер томдсон байж болно
Тиймээс:
Product бүрийн size chart-ийг заавал хар
Хэмжээгээ chart-тай харьцуул
3. Ямар загварт ямар размер тохирох вэ?

Bodycon / бариу загвар → яг таарсан эсвэл 1 размер том
Oversize загвар → жижиг размер ч OK
Суналттай материал → бариу байсан ч зохицно
Суналтгүй даавуу → заавал яг таарах размер ав
